Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Гео хайгуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн давж заалдах гомдлоор хуралдсан шүүх хурлыг Захиргааны хэргийн шүүгч Э.Халиунбаяр даргалсан. Шүүхээс  ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

 

+ There are no comments

Add yours