Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн гуравдугаар сарын нэгнээс өдрөөс зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилсэн шалгалтад 203 байгууллага хамрагдсан байна. Хяналт шалгалтын үр дүнд 1871 зөрчил илрүүлж, 1356 зөрчлийг газар дээр нь илрүүлж, мөнгөн торгууль ноогдуулжээ. Мөн зарим газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
Цаашид зөрчил гаргаж, шаардлага хангахгүй байгаа байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад торгууль ноогдуулаад өнгөрөх биш үйл ажиллагааг зогсоох дорвитой арга хэмжээ авахаа мэргэжлийн хяналтын байгууллагаас санууллаа.
+ There are no comments
Add yours