Наадмаар тав хоног амарна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход ердөө 10 хоногийн хугацаа үлдлээ. Тэгвэл энэ жилийн наадмаар тав хоног амрах юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Өнөө жил долдугаар сарын 11-ний өдөр лхагва гаригт таарч буй. Тиймээс лхагва гаригаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16-аас ажилдаа орох юм.

+ There are no comments

Add yours