Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан охин тогонд цохиулсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт 12 настай охин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйж яваад тогонд цохиулсан байна. Тухайн хэрэг явдлыг харж байсан хүмүүсийн доторх нэгэн эмэгтэй анхан шатны тусламж үзүүлж, охины амийг аварсан аж. Тэрээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийснээр охин ухаан оржээ.
Ил задгай цахилгааны утас, ухсан нүх, онгорхой траншей зэрэг эрсдэлтэй зүйлсийг сайтар шалгаж, аюулгүй болгоогүйгээс шалтгаалсан золгүй ослын тоо тоо буурахгүй байгаа аж. Иймд иргэд ил задгай, цахилгааны утас харвал холбогдох газруудад нь хандахыг албаныхан анхааруулж байна.
+ There are no comments
Add yours