УИХ-ын ээлжит чуулган бүр завсарлахаасаа өмнө дараагийн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийнхээ жагсаалтыг баталдаг. Үүний дагуу ирэх нарын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. УИХ ирэх намрын чуулганаар дараахь 16 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд сүүлийн хэдэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл
- Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл
- Бусад
+ There are no comments
Add yours