Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгохдоо давуу эрх олгосон байна. Харин үүнийхээ хариуд  60 орчим сая төгрөг авсан бололтой.

АТГ-аас түүнийг  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана
Next post АН-ын гишүүд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа