Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Шарын голын хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлож байжээ. Энэхүү мэдээллийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумын удирдлага хамтран шалгалт, үзлэг хийсэн байна.
Шалгалтаар “Этногоулд БГБХ” нөхөрлөл нь олборлолтын талбайг хэтрүүлэн, Шарын голын онцгой хамгаалалтын бүс дотор олборлолт явуулж байсныг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээг авч ажиллажээ. Түүнчлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ аван тус нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцлах, нөхөн сэргээлт хийлгүүлэх талаар сумын Засаг дарга, ИТХ-д санал хүргүүлэхээр болсон байна.
+ There are no comments
Add yours