Өвөрхангай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэх газар өчигдөр газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, ОБЕГ “Толгод” гэх газар /Ө-44094/00//, У-101039/00/// зургадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллэжээ.

Мөн энэ тухай мэдээллийг өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн” гэжээ.

+ There are no comments

Add yours