Улаанбаатарчуудын хамгийн том “толгойны өвчин” бол замын хөдөлгөөний түгжрэл. Одоо ч энэ асуудал иргэдийг бухимдуулсаар байна. Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбогдуулан авто замын ачаалал, түгжрэл нэмэгджээ.
Олимпийн гудамжны замыг хааж гүүрэн гарц барихаар болсон. Ингэснээр Нарны зам, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн уулзварын замын хөдөлгөөн энгийн үеэс 30-40 хувиар нэмэгдлээ. Хэдийгээр ЗЦА-аас нүхэн гарц, түр зам гарган ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч ачааллаа дийлэхгүй түгжрэл хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдалтай байна. Уг нь НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар түгжрэлийг бууруулах чиглэлд тогтоол гаргасан. Гэвч хаврын бүтээн байгуулалт нэрийдлээр зарим байршилд замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь түгжрэлийг улам даамжруулсан хэрэг боллоо. Сонирхолтой тоон мэдээлэл дурдъя. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа нэг жолооч 1 цагт түгжрэхэд 1328 төгрөг алддаг байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож буй 200 мянган жолооч цагт 265 сая төгрөгийг зөвхөн түгжирснээс болж машиныхаа яндангаар гаргадаг гэсэн үг юм. Энэ тоог сараар, жилээр тооцвол хэдэн тэрбум төгрөг гарч ирэх нь харагдана.
Олимпийн гудамж, нарны зам орчмоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бухимдалтай байна. Бүтэн өдөр түгжирч байж ажилдаа очиж байна, автозамын буруу хуваарилалт, зохион байгуулалтаас болж түгжрэл үүсч байгаа зэргээр байр сууриа илэрхийлсэн юм. Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаасан нь дөнгөж эхлэл гэж хэлж болно. Цаашид гүүрэн гарц барихын тулд зүүн дөрвөн замын уулзавыг баяр наадмаас өмнө мөн хаахаар болжээ. Ингэснээр Зүүн 4 зам, Нарантуул, Жуков, Сансар чиглэлийн замын хөдөлгөөн мөн ачаалалтай болно гэсэн үг юм.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...