Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу 56,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), уул уурхай, барилгын салбарт ажиллаж байна. Барилга, уул уурхайн салбарт ажил эрхэлж буй 15-17 насны хүүхдийн талаас илүү нь аюултай, хортой нөхцөлд ажилладаг.
Хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал их байхын хэрээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлт өндөр байна. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 89,5 хувь нь өрхийн бизнесийн үйл ажиллагаанд цалин хөлсгүйгээр оролцогч, 8,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1,6 хувь нь зохих цалин хөлстэй оролцогч хэлбэрээр ажил эрхэлдэг. Мөн нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 16,0 хувь буюу 11400 орчим хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөл бүхий ажлын байранд ажиллаж байна.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...