Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Монголд нээлээ

 Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон батлаад байна.Далайд гарцгүй улс оронд тулгардаг бэрхшээл болох гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн төрөлжилт, дэд бүтцийн хөгжил, транзит тээвэр зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлгийг судалгааны төвийн нээлтийн бага хурлаар ярилцлаа.

НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байдаг ажээ.

+ There are no comments

Add yours