Гэртээ цоожлогдсон бага насны хоёр хүүхдийг онцгой байдлынхан очиж гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд бага насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг зургадугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр 01:32 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч гэрт нь очиход иргэн Б таван настай эрэгтэй, гурван настай эмэгтэй хоёр хүүхдээ гэртээ цоожилсон байжээ. Тиймээс гэрийнх нь тагтаар орж, цонхон дээр зогсож байсан хүүхдүүдийг гаргаж аюулгүй болгожээ. Харин аав нь болох М-ийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
+ There are no comments
Add yours