УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм. Гэхдээ энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй байна. Учир нь, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаан шөнө дөл хүртэл үргэлжилж, спикерийн дэргэдэх зөвлөл хуралдаж амжаагүй юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
+ There are no comments
Add yours