Хүүхдээ аюулгүй тээвэрлэж яваа эцэг эхчүүдэд гарын бэлэг өглөө

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран “Бяцхан зорчигч” арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг аюулгүй, зөв тээвэрлэж байгаа эсэхэд хамтарсан шалгалт явуулжээ. Улмаар хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч эцэг, эх, тээврийн хэрэгсэлд зөв зорчиж байгаа 100 гаруй бяцхан багачуудад “Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК-ны “Biofit” тараг, сүү зэрэг нэрийн бүртээгдэхүүний бэлгийг гардууллаа. Хүүхдийн сайн сайхны хамтран ажилладаг “Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.

 

 

+ There are no comments

Add yours