Таны автомашины улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой юм.  Татвар төлөх хугацаа сүүлийн өдөр өнөөдөр дуусч буй тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи видеоноос харна уу.

Албан татвар, төлбөр төлсөн баримт Таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх юм. Татвар төлөгч Та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр аливаа банкинд дугаарлах, татвар хураах цэгт очин тамга даруулах зэрэг цаг заваа хэмнэх боломжтой юм.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөр ойрхон татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.