Нийслэлийн түргэн тусламжийн төвд тоног төхөөрөмж гардуулжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд өнөөдөр НЭМГ, Нийслэлийн түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

“Дэлхийн зөн Монгол”олон улсын байгууллага нь НҮБ-ын гамшгийг бууруулах олон улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.

 

+ There are no comments

Add yours