УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Ганбаатар нар Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ сайдад асуулга тавьжээ. Уг асуулгадаа Ижил зайд нислэг үйлдэж байгаа жишиг үнэ тарифыг Монгол Улсын иргэдэд санал болгохгүй байгаа “Кореан айр” компанийн үйлдэл нь Агаарын харилцааны олон улсын хууль тогтоомж, гэрээг зөрчиж байгаа эсэх зэрэг олон асуудлыг тодруулахыг хүсчээ.
+ There are no comments
Add yours