Ч.Хүрэлбаатар: Төрийн банкны хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлалын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалын асуудлыг хэлэлцлээ. Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах, мөн стратегийн нэгжид хувьчлах байр суурьтай байгаа. Хувийн хэвшлийнхэн сайн аваад явж байгаа салбарт төр өмчтэй байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Төрийн банкийг цаашид хувийн хэвшил сайн аваад явна гэж найдаж байна. Бүх хувьчлалыг Хөрөнгийг биржээр дамжуулж хийнэ. Мөн Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал яригдсан. Дэлхийн ихэнх хөрөнгийн биржүүд дээр цан цохидог уламжлалт байдал 10-аад жилийн өмнөөс үгүй болсон. Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалыг яг одоогийн үнэлгээнд нь тулгуурлаж хийнэ” гэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/841498286035741/

+ There are no comments

Add yours