Тавдугаар сарын 19-нд түр хаагдах замууд

Нийслэлийн авто замын газраас тавдугаар сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнийг түр хаах тухай дараах мэдээллийг гаргасан байна.

1.СБД, 1-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд “Таван богд” ХХК ийн “Марафон гүйлт”-ийн дараа буюу 20:00 цагт зам хааж, дулааны шугам татах ажил хийхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 20-ны 07:00 цагт нээх юм.

zam 2

2.СБД, 11-р хороо, Ногоон нуурын гудамжинд “Гом Илч” ХХК зам хаана. Дулааны шугам татах ажил хийнэ. Замын хөдөлгөөн зургадугаар сарын 04-ний өдрөөс хэвийн үргэлжлэх аж.

 

 

 

 

 

3.СБД, 2-р хороо, “Жигүүр гранд” группын барилгын зүүн талын туслах замыг “Наран шилтгээн” ГҮТББ сэтэлж, дулааны шугам татах ажил хийхээр боллоо. Тус замыг тавдугаар сарын 20-ны 07:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлэхээр болжээ.

+ There are no comments

Add yours