Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
2018 онд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалуудын тов, агуулга, байгуулах баримт бичгүүдийг талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын үед ОХУ-д хийх айлчлал нь Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн буйгаа манай тал илэрхийллээ.
+ There are no comments
Add yours