“Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Б.Энхбат Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлига өгч ашиглуулж байж болох талаар шалгах, мөн түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлэхээр болсноо мэдэгдэв.
Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх гэж буй талаараа дурьдав.
Тэрбээр ярихдаа “Уг нь Монгол Улсад тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилдаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэсэн тусгай байгууллага байсан. Гэтэл нэр бүхий цөөн хэдэн улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө 2014 онд татан буулгасан. Иймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ.
Монгол Улсад шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газар, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилладаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг газар байхгүй. Үүнээс болж эдгээр байгууллагад ажилдаг албан тушаалтан дунд авлигал хээл хахуул эрх мэдлээ урвуулан ашиглах явдал хэт ихэслээ” гэв.
+ There are no comments
Add yours