Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллахаар явлаа

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажилласан бол энэ долоо хоногт Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахаар явлаа. Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан газар тариалангийн бүс нутагт ажиллахаар явж байгаа нь энэ ажээ.

Энэ жил манай улс дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, хүнс экспортлогч оорон болох бодлогын хүрээнд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

С.Онон

+ There are no comments

Add yours