УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай захирамж гаргаж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, түүний оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томилжээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж оруулсан байна. Өмнө нь гаргасан захирамжийн дагуу тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байсан юм.
+ There are no comments
Add yours