Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 10:12 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиж галын унтраасан бөгөөд харамсалтай нь гэрт байсан дөрвөн хүн угаартаж амиа алдсан байжээ.
Тодруулбал түймэрт иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Эл хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад галд алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарчээ.
+ There are no comments
Add yours