Friday, December 13 2024

Иргэд тээврийн хэрэгсэлд хамаарах үйлчилгээг түц машинаас авах боломжтой

Иргэд, аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийн торгуулийг бүрэн барагдуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх, татвар төлөх, хяналтын үзлэгт орох, албан журмын даатгалд хамрагдах зэрэг бусад үйлчилгээг авдаг билээ.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь тээврийн хэрэгслийн зөрчилд ногдуулсан торгуулийн төлбөр төлөх боломжуудыг хялбаршуулах зорилгоор Улаанбаатар банкны бүх салбарт иргэн зөвхөн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэлснээр торгуулиа хялбар төлөх боломжийг бүрдүүлсэн. Мөн аль ч банкны QPay цэсээр гар утаснаасаар тухайн тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжоор хангаж өгсөн.

Харин бид энэ удаад үйлчилгээгээ нэмэгдүүлж Метатек ХХК болон Улаанбаатар банктай хамтран  түргэн үйлчилгээний цахим машиныг нэвтрүүлж, тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Эхний ээлжинд нийт 6 цэгт байршуулан ажиллаж байна. Үүнд:

1. Дүнжингарав худалдааны төв дэх Нэг цэгийн үйлчилгээ
2. Нийслэлийн төр захиргааны IV байр 1 давхарт буюу Улаанбаатар банкны шилэн барилга
3. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв
4. АСА цирк дэх Авто тээврийн үндэсний төвийн 1 давхарт
5. Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт
6. Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: