УИХ-ын чуулганы нэгдсэн 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт” сэдвээр мэдээлэл хийнэ. Хэлэлцэх асуудлын дарааллыг дараахь жагсаалтаас харна уу.
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 10 гишүүн 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.
+ There are no comments
Add yours