ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Иргэдээс ирсэн “Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна” гэх гомдлын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф хариуцсан мэргэжилтнүүд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифийг хөнгөлөлтийн хугацааг нэг сараар урагшуулсан зөрчил илэрчээ.
Тиймээс зөрчил үүсгэн, иргэдэд хүндрэл учруулж илүү төлбөр тооцоо авсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Шөнийн хөнгөлөлтийг тогтоолд заасан хугацаанд мөрдөж ажиллах” талаар 203 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа /сарын эхний 15 хоног/-нд залруулан тооцож, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Цахилгаан эрчим хүч хэрэглэгч танд дээрх асуудалтай холбоотой өргөдөл гомдол байвал “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд” ТӨХК-д гомдлоо гаргах, доорх утасны дугаарт холбогдон санал хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлүүлэх боломжтой.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...