УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр хүүхэд бүрт олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсныг байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох уу, 80 хувьд олгох уу гэдэг нь тодорхой болно.
+ There are no comments
Add yours