Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт зарим өөрчлөлт хийгдэж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд :
Д/Д | Чиглэлийн нэр | Эцсийн зогсоолын нэр | Эцсээс хөдлөх цаг |
1 | ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” | Налайх | 6:20 |
2 | Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг” | Зүүн салаа | 6:37 |
3 | Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг” | Тахилт | 6:40 |
4 | Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” | Нарангийн гол | 6:40 |
5 | Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг” | Нисэх | 6:40 |
6 | Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” | Шадвилан | 6:38 |
7 | Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр” | Сэлх | 6:40 |
8 | Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” | Сэлбэ | 6:36 |
9 | Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” | Улиастай | 6:39 |
10 | Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” | Гачуурт | 6:34 |
11 | Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв” | Нарангийн гол | 6:40 |
12 | Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” | ХМК | 6:38 |
13 | ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” | Шарга морьт | 6:40 |
14 | ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” | Гордок | 6:30 |
15 | ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат” | Түргэний гол | 6:30 |
16 | ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат” | Туул тосгон | 6:40 |
17 | ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар” | Биокомбинат | 6:40 |
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгджээ
+ There are no comments
Add yours