Ажилгүй иргэдийн 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болжээ. Үүнээс 23.1 мянга буюу 67.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 мянга буюу 32.4  хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өмнөх сараас 5.9 хувиар буурчээ. Үүнээс 12.1 мянга буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний улиралд ажилгүй 18.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 3.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 17.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

 

+ There are no comments

Add yours