Saturday, May 18 2024

Хотын төв дэх ашиглагдахгүй агаарын шугмыг буулгах уу

Нийслэлийн төв зам дагуух гэрэлтүүлгийн шонгоор татсан холбооны кабелийг эзэнжүүлэх, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавих,  замаар агаарын кабелийг сувагчлалд үе шаттай шилжүүлэх, иргэдийн эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэх, ашиглагдахгүй байгаа кабелиудыг буулгах, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж эхэллээ.

 Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар  хотын  мэдээлэл,  холбооны  сүлжээ,  барилга  байгууламжийг  өргөтгөн  шинэчилж,  төвийн  хэсгийн  агаарын  кабель  шугамыг  сувагчлалд  үе шаттайгаар шилжүүлэх тухай тусгажээ. Энэ хүрээнд нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Холбооны кабелийг агаараар татах, ашиглах харилцааг зохицуулах журам”-ийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэн, ажиллаж байна.

Ажлын хэсгийн хурлаар журмын төсөл болон кабелиудыг сувагчлалд  шилжүүлэх асуудлаар ярилцаж санал солилцож мэдээлэл технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэн журамд тусгах юм байна. Мөн энэхүү журмын төсөлд иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэхүү цахим хуудсаар санал өгөх боломжтой.

+ There are no comments

Add yours

You May Also Like: