Tuesday, May 21 2024

Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяар 11.00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана,  цонх, хаяг, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэхийг холбогдох албаныхан уриалж байна.

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэх аж.

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг  гэрлээ асааж, 11.00 цагт дуут дохиогоо гурван удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэх юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: