Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайд Бинали Йилдирим энэ сарын 8-наас эхлэн Монгол Улсад гурван өдрийн ажлын айлчлал хийхээр болжээ. Туркийн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ. Тэрээр Монголд айлчлах хугацаандаа Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзах юм байна. Уулзалтаар хоёр талын болон бүс нутгийн асуудлуудыг хөндөж ярилцана гэж Ерөнхий сайдын мэдэгдэлд өгүүлжээ.
С.Саран
+ There are no comments
Add yours