Сэлэнгэ аймгийн АН-ын хорооны ээлжит XXXVIII хуралдаан өчигдөр болжээ. Уг хуралдаанаар 2018 оны дотоод сонгууль буюу ротацийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан Үндэсний бодлогын хорооны гишүүдээ танилцуулсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн АН-ын хорооны даргад өрсөлдөж, сонгогдсон Д.Батжавхланг батламжилжээ. Тус хуралдаанд АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагууд оролцсон байна. Сэлэнгэ аймгийн АН-ынхан намын эв нэгдэл, дотроос нь хагалан бутаргах гэсэн аливаа оролдлогын эсрэг тууштай зогсохыг удирдлагуудаасаа хүсчээ. Учир нь, Сэлэнгэ аймгийн АН нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулаагүй олон жил болжээ. Шалтгаан нь дотоод эв нэгдэл сул, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс намын хороог удирдсантай холбоотой гэж үздэг байна.
+ There are no comments
Add yours