Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж, насны бүлгээр авч үзвэл 0-4 насны 394,514, 5-9 насны 322,575, 10-14 насны 220,429, 15-18 насны 189,661 хүүхэд байна. Нийт хүүхдийн 20 орчим хувьд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа.
Мөн манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна. Монгол Улсын олонх сумд өргөн зурвасын интернэт болон улс орон даяар 3G/4G гар утасны сүлжээнд холбогдсоноор мэдээлэл харилцааны суурь бүтэц нь тоон хэлбэрт бүрэн шилжээд байна. Интернэт нь өнөөдрийн Монгол Улсын хот, хөдөөгийн бүс нутагт хамгийн их хэрэглэгддэг мэдээлэл харилцааны хэрэгсэл болсон байна.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенц (1989), энэхүү конвенцийн Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Нэмэлт протокол (2000), Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай конвенц (182), Хүнийг, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, зохих хариуцлага хүлээлгэх, мөн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц зэрэг хэд хэдэн олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон. Улмаар Монгол Улсын Засгийн газар нь WeProtect санаачлагын мэдэгдэлд нэгдэн орохоор амлалтаа илэрхийлээд байгаа билээ.
Интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчлүүд ихээхэн тохиолдож байна. Цахим орчны аюулын талаарх бүрэн зургийг хараахан тодорхойлоогүй хэдий ч Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар хүүхдүүд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах үедээ зохисгүй контентод нэвтрэх, сэтгэцийн болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулж байна.
Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны гэмт хэрэг, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, 3 талын хамтарсан тушаалаар баталлаа.
“Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх” төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын сурагчдын холбоо хамтран ажиллана.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...