Яг одоо Төв шуудангийн өмнө, Ардчилсан намын байрны гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд жагсаж байна. Тэд “Ардчилсан нам бодлогын нам болохоос боссын нам биш”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дүрмээ зөрчихөө зогсоо” гэсэн үгтэй лоозон барьжээ.
Жагсах болсон шалтгаанаа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд “Намын удирдлага удаа дараа үндсэн дүрмээ зөрчиж, шийдвэр гаргаж байгаад бид бухимдалтай байгаа. Энэ асуудлаар өмнө шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авахаар тайван жагсаал зохион байгуулж байна.
Дотоод сонгууль явуулахтай холбогдуулж, бидний эрх зөрчигдөж байна. 2017 онд дотоод сонгууль хийхэд бид бүгд саналаа өгөх эрхтэй байсан. Энэ удаад дотоод сонгууль болоход нэр дэвшсэн гишүүдийг маань хаслаа, санал өгөх эрхийг боомиллоо. Харин оронд нь Ардын намын гишүүдийг гишүүн болгож, санал өгүүлэхээр болж байгаа нь маш буруу” гэж тайлбарлав.
+ There are no comments
Add yours