ШАР УСНЫ ҮЕРТ ОСОЛДОЖ АМИА АЛДЖЭЭ

Булган аймгийн Орхон сумын Мааньт гэдэг газар мал тууж явсан иргэн Д нь шар усны үерт осолдож амь насаа алджээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 32 настай Д нь шар усны үерт осолдсон тухай дуудлага өчигдөр оройн 20.23  цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, /2018.03.20/-ны 00:30 цагт осолдсон газраас нэг км-ийн зайд үерийн уснаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэдийг шар усны аюулаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

+ There are no comments

Add yours