“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулж, үзмэрийг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлж хэвшүүлэхээр салбарын сайдын тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан энэ сарын 1-7-ныг хүртэл уг арга хэмжээ болж өнгөрсөн юм.
Энэ хугацаанд нийт 77 мянган хүн музей үзэж, түүх соёлын үнэт ховор үзмэрүүдтэй танилцсан байна. Музейд зочлогсдын олонх нь хүүхэд, сурагчид байжээ.
Улс орнууд музейгээ өөрийн орны иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, гадаадын иргэдэд төлбөртэй үйлчилдэг байна. Энэ нь музей бол ашиг олох хэрэгсэл бус иргэддээ түүх соёлоо таниулж байх үүрэгтэй гэж үздэгтэй холбоотой аж. Харин Монгол Улсын хувьд музейгээр үйлчлүүлэхэд иргэн бүр төлбөр төлөх ёстой. Мөн музей бүр тодорхой хэмжээний орлогоо төсөвт тушаах үүрэг хүлээдэг. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдгийг зарим хүн хэлж байгаа юм.
+ There are no comments
Add yours