Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай, дундаж зузаан нь 16 см байгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75 хувь нь цастай, Хараа, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын савын 90 хувь цастай байгаа аж. Харин Увс нуур, Тэс голын савын 85 хувь нь цастай байна.
Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх эрсдэл бий учир шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг тус газраас зөвлөж байна.
+ There are no comments
Add yours