Wednesday, May 29 2024

АТГ: Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулна

АТГ-ын ажлын хэсгүүд энэ сарыг дуустал төрийн захиргааны төв байгууллагуудад шалгалтаар ажиллана.

Өнгөрсөн жил яам, агентлагуудад ажиллахдаа гарааны нөхцөлийг тогтоох зорилготой явсан бол энэ удаагийн шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулж байгаа юм. Тухайн байгууллагын удирдлагуудыг байлцуулан хэлэлцүүлсэн шалгалтын дүнгийн мөрөөр Сайд нарт өгсөн Зөвлөмжийнхөө биелэлтийг ийнхүү яам, агентлагт ажиллах үеэрээ хянаж байгаа нь энэ аж.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад ажиллажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: