ӨНГӨРСӨН ОНД НИЙТ ААН-ИЙН 50 ХУВЬ НЬ Х ТАЙЛАН ӨГЧЭЭ

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ. Иймд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж Х тайлан өгсөн аж ахуй нэгжээс улиралд 60 мянган төгрөгийн татвар авахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байгаа гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж байгаа юм.

+ There are no comments

Add yours