Орон нутгаас улсын эмнэлгийг зорин мэргэшсэн эмч нарын яаралтай тусламж үйлчилгээг түшиж ирдэг иргэдэд хүрсэн нэгэн үйлчилгээ бол 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн онгоцны тусгай зогсоол юм.
A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг өнгөрсөн бямба гарагийн 18.00 цагт Өвөрхангай аймгаас тархины цус харвалттай хүнд өвчтөн тээвэрлэж ирэн алтан амийг нь аварсан юм. Тус өвчтөн Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Тархины мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхээр ийнхүү ирж, эмчилгээнд орсон байна.
Дашрамд дурдахад, өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болсон. Тухайлбал, 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг эмнэлгээс очоод тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой. Мөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах боломж орон нутгийн өвчтөнд ирж байгаагаараа давуу талтай гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...