2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 838 өрхийн 9953 толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9487 толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулжээ.
Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа бөгөөд тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх 4-р зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд тус тус цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж байна.
+ There are no comments
Add yours