Өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй бөгөөд талийгаач охины гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.
Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, зочид буудалд 21 нас хүрээгүй хүнийг нэвтрүүлж, согтууруулах ундаагаар үйлчилж, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлсэн хэмээн үзэж, “Очир” төвийн зочид буудлын эздийг хуулийн дагуу иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.
+ There are no comments
Add yours