Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг “Оюутолгой” ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан.
Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас гаргасан актыг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ.
Ингэснээр “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.
+ There are no comments
Add yours