Монголбанк өчигдрийн буюу 2018 оны 2 дугаар сард 26-ны өдрийн байдлаар 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 47.4%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ ийнхүү буурах болсон нь алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаатай холбоотой.
Энэ сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байна.
+ There are no comments
Add yours