Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж байна.
“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцов.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.
Нээлтийн ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж, агаарын үзүүлбэр үзүүллээ. Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.
Шилдэг биеийн тамирын баг хамт олноор
- Нэгдүгээр байрт Ус сувгийн удирдах газрын биеийн тамирын баг
- Хоёрдугаар байрт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын биеийн тамирын баг
- Гуравдугаар байрт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын биеийн тамирын баг
- Дөрөвдүгээр байрт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн “Кобра” биеийн тамирын баг
- Тавдугаар байрт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн биеийн тамирын баг
шалгарсан бол дүүргүүдийн харьяа байгууллагуудын шилдэг биеийн тамирын багаар
- Нэгдүгээр байрт БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон
- Хоёрдугаар байрт БГД-ийн 157 дугаар цэцэрлэгийн хамт олон
- Гуравдугаар байрт СБД-ийн 69 дүгээр цэцэрлэгийн хамт олон
- Дөрөвдүгээр байрт Багануур дуургийн Сувилал компанийн хамт олон
- Тавдугаар байрт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.
“Мөнгөн Улаанбаатар” спорт наадам маань өвлийн улирлын турш нийслэлийн төр захиргааны байгууллагагуудын хүрээнд зохион байгууллагддаг. Энэ жилийн хувьд “Пёнчан 2018” өвлийн олимптой нэг цаг хугацаанд явагдаж байгаагаараа онцлог болж байна. Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцож байна. “Цасны баяр”-аар өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл агаарт цаг заваа зөв чиглэдэгээрээ онцлог” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...