УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Д.Энхбатыг манай тагнуулын байгууллагын төлөөлөл гадаадаас хулгай хийж авч ирсэн. Түүнийг Монголд авч ирэхдээ Европын холбооны хууль хяналтын байгууллагынхан мэдээгүй бол энэ нь хүний хулгай. Бид Европын холбооны хуулийн байгууллагынханд бичиг явуулсан. Хариу ирэхээр бүх зүйл тодорхой болно.
Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид авч өгөх ажиллагаанд оролцсон гэдгээ Б.Хурц өөрөө хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Няцаалт хийх шаардлагатай гэсэн хоёр үзүүрт шийдвэрийг БЗД-ийн шүүх гаргасан байна. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоход хэцүү байна. Ийм учраас уг шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүхэд давж заалдаж байна.
С.Баяр гэдэг хүн Англи улсад Элчинд сайдын статустай. Гэхдээ сонгууль болохоор ирж эрх баригч намыг удирддаг. С.Баяр гуай надад их гомдсон утгатай захидлыг битүүний өдөр явуулсан. Миний нас залуу, хүүхдүүд минь бага байна. Эрлэг рүү С.Баяртай явах сонирхол алга.
С.Баяр Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан ажиллагаанд оролцсон гэж хэлсний төлөө намайг шүүхэд өгнө гэж байна. Энэ үйл явдал С.Баярыг Ерөнхий сайд байхад болсон. Тэгэхээр оролцсон байх магадлалтай.
Эрдэнэт дээр Монгол Улсын хууль зөрчигдөж байхад би мэдээгүй, надад хамаагүй гээд сууж байдаг Ерөнхий сайд байдаг юм уу? Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээл авах үед Ганзориг гэж хүн Эрдэнэтийн захирлаар ажиллаж байсан. Энэ хүн С.Баярын шууд удирдлага дор ажилладаг хүн. С.Баяр Америкт 7-8 хаустай. Энэ хүн уснаас хуурай гараад бултах боломжгүй. Жаст-ын ерөнхийлөгч Ш.Батхүү гэдэг хүн С.Баярын ойрын найз.
Би АТГ, болон улсын ерөнхий прокуророос хууль хэрэгжүүлэхийг шаардаж байна. Эрдэнэтийн 51 хувийн маргааныг шалгах хэрэгтэй. С.Баяр бол Монгол Улсын иргэн, би ч гэсэн Монгол Улсын иргэн. С.Баяр гуай намайг шүүхэд өгнө үү? өөрөө мэднэ биз. Миний дуу хоолойг шүүхэд өгснөөр зогсооно гэж бодож байгаа бол эндүүрэл.
Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээлэхэд Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд баталгаа өгсөн. Гэмт хэргийг мэдсээр байж мэдээгүй царайлж, хууль хэрэгжүүлээгүйнхээ төлөө тухайн үеийн удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй” гэв
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...