Wednesday, December 11 2024

Ц.Мөнх-Оргил гишүүн юу гэв

“Эрдэнэт” үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын мэдлийн компани зуучлалын үүрэг хүлээж ихээхэн хэмжээний мөнгө авсан гэсэн асуудал олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн мэдэгдэл гаргасан байна.

Тэрээр, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банктай холбоотой гарсан мэдээлэлд миний нэр дурдагдаж байна. Миний бие 1997-2000 онд хуулийн зөвлөгөө өгөх “Идэш Линч” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болохдоо компанийн хувиа зарж гарсан. Нэгэнт хөдөлмөрийн оролцоо байхгүй болсон учраас тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй болно.

Сүүлийн өдрүүдэд уг асуудлыг надтай холбон бичиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тодорхой давтамжтай тарааж буй нь асуудлыг өөр тийш залах сонирхолтой хүмүүсийн хийж буй зохион байгуулалттай ажил тул ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: