Friday, April 19 2024

“Малчдад туслая” аян өрнүүлж, амжилттай хэрэгжүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагууд нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч, ажиллаж байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллаж, хорооны удирдлагуудаас тулгамдаж буй асуудлууд болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсч, санал солилцсон байна. Тус хороодын Засаг дарга нарын зүгээс компьютер, техник хэрэгслийн хүрэлцээ дутмагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ удаашралтай байдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас хороодын малчин өрхийн иргэд зудад ихээр өртөж мал нь өвс, тэжээлийн дутагдалд орж хорогдох болсон талаар мэдээлэл өгч нийслэлээс тусламж дэмжлэг хүсч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар санал хүсэлт тавьсан.

Гаргасан санал хүсэлтийн дагуу нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс байгууллагын албан хаагчдынхаа дунд “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж 750.000 гаруй мянган төгрөг цуглуулжээ. Үүгээрээ малчдад нэн тэргүүний хэрэгцээтэй байгаа 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлийг бэлтгэн тус дүүргийн малчин 8 өрхөд хүлээлгэн өглөө. Мөн төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд туслах зорилгоор нэг ширхэг иж бүрэн компьютер, компьютерийн дэлгэц хоёр ширхэгийг хороодын ажлын албанд хүлээлгэн өгч хороодын интернэт, дотоод сүлжээ, техник тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: